MÁMA VÍ II. ANEB PŘÍPRAVA K PORODU - MONGOLSKY

Ээж мэднэ II. буюу хүүхэд төрөхийн бэлтгэл

Эрхэм хүндэт ээж нар аа,

таны амьдралын хамгийн сайхан болох хүүхэд тань төрөх мөч ойртож байна уу.

Иймээс танд доорох зүйлүүдийг мэдэж байхад илүүдэхгүй. Эмнэлгийн хяналтандбайгаа эсэх, төрөх өрөөнд хийх анхны алхам, хярай хүүхдийг төрсний дараахасаргаа сувилгаа, төрөх эмнэлэгт шаардлагатай өөрийн болон нялх хүүхдийн бичихбаримтууд, эд хэрэгслийн жагсаалтыг бичиж өгнө.

 

ТӨРӨХИЙН ӨМНӨХ ӨДРҮҮД

Энэ хугацааг хүртэл та эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд жирэмсэн эхчүүдэд зөвлөгөө өгөх төвд байсан. Тэндээс танд жирэмсний үеийн турш хийлгэсэн үзлэг шинжилгээ, эмчилгээний тухай бичсэн жирэмсний карт дэвтэр олгосон байдаг.

 

Үүний шинжилгээнүүдийн жагсаалт:

Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг ихэвчлэн үтрээний ба шээсны шинжилгээ.

Умайн хүүхэн хэлний шинжилгээ – өмөн эс судлалын наалдац (сүүлийн нэг жилийн дотор шинжилгээ хийгээгүй бол).

Гадна аарцагны хэмжилт – энэ шинжилгээгээр эхийн аарцагны ясны хэмжээ, хэлбэрийн ялгааг мэдэж авч болно. Үүгээр эх өөрөө төрөх бололцоотой эсэхийг шинжилнэ.

Хөхний шинжилгээ, эмч хөхний хавдрын шинжилгээ, дотогшоо хөхний толгой жижиг толгойтой хөхөнд хийх эмчилгээ, түүний засах хэлбэрийн тухай сургаж заана (төрөхөөс өмнө 8 долоо хоногийн турш хөхний толгой хэлбэрийг засаж нярайг хөхүүлэх чадвартай болдог).

Цусны шинжилгээгээр цусны бүлэг, цусны улаан бөөмийн эсрэг биег - „Rh-faktor“ (Рх-фактор) илрүүлж олно. Энэ шинжилгээний үр дүнгийн эх хувь жирэмсний эхийн картанд байх ёстой. Цус хийлгэсэн тохиолдолд энэ мэдээг ашиглаж болно.

Хэрвээ ээж Рх-сөрөг (негатив) байвал түүний Рх-факторын эсрэг биед анхаарал хандуулдаг. Нярай эцгээсээ Рх-эерэг (позитив) байвал Рх-сөрөг ээж хүүхдийн цусны улаан бөөмийн эсрэг биег гарч эхэлж болно. Энэ эсрэг биеэр хүүхдийн цусны улаан бөөмийг устгаж хүүхдэд ноцтой цусны улаан бөөм багадалтын улмаас цөсний нөсөө ихсэх аюул учруулж болно.

Тэмбүү, дархлал хомсдолын вирус (HIV), Б-халдварт шар гэх мэт халдварт өвчин үндсэн био химийн шинжилгээ, шээсний шинжилгээ.

Үр хөврөлийн хөгжлийн гажгийг аль • болох эрт олж мэдэхийн тулд жирэмсэн эхийн рентген (хэтавиан) ба биохимийн шинжилгээнд (биохимийн скреенингт) орно.

 

Рентген (Хэтавиан шинжилгээ)

1-р шинжилгээний үе шат жирэмсний 11. - 14. дэх долоо хоногийн хооронд үр хөврөлд хөгжлийн гарч болох болзошгүй гажиг олох зорилготой байна. Үр хөврөлийн тоо, хэмжээ, хоорондын байрлал, төрөх хугацааг тогтоно.

2-р шинжилгээний үе шат жирэмсний 18. - 23. дах долоо хоногийн хооронд хийлгэнэ

3-р шинжилгээний үе шат жирэмсний 30. - 32. дах долоо хоногийн хооронд хийлгэнэ

 

Биохимийн шинжилгээ (Биохимийн скреенинг)

Энэ шинжилгээ жирэмсний 16. - 17. дах долоо хоногийн хооронд хийлгэнэ, цусанд байгаа гурван дааврын түвшинг шинжилж позитив үр дүн гарвал үр хөврөлийн генийн гажиг илэрч болно.

 

ТӨРӨХ ЭМНЭЛЭГТ ЮУ АВЧ ОЧИХ ВЭ

Төрөхөөс 3 долоо хоногийн өмнө төрөх эмнэлэгт шаардлагатай эд зүйлсээ бэлтгээрэй.

 

Төрөх тасагт:

  • гэрийн халат
  • гэрийн шаахай (шүршүүрт ороход өмсөж болох)
  • ариун цэврийн хэрэгсэл, 00-ийн цаас, нүүр гарын алчуур хоёр ширхэг
  • уруул чийгшүүлэгч тос
  • сэтгүүл ном, тэмдэглэлийн дэвтэр, үзэг
  • бүртгүүлсэн хүүхдийн эмчидээ захиалга өгсөн байх - хаяг холбоо (нэр, хаяг)

 

Дараагийн алхам:

  • амаржсны дараах үеийн хөхний даруулга 2 ширхэг
  • хөхний даруулгын ариун цэврийн хэрэглэл (эсвэл ариутгасан даавуу), хөхний толгойн тос
  • нэг удаагийн дотуур хувцас – ойр зуурын эм, эмийн сангаас худалдаж авч болно
  • ариун цэврийн хэрэгсэл
  • хярайн даавуу, нойтон сальфетка

 

Бичиг баримт:

  • паспорт эсвэл иргэний үнэмлэх ба эрүүл мэндийн даатгалын карт
  • гэрлэсэн бол: гэрлэлтийн гэрчилгээ
  • гэрлээгүй бол: таны төрсний гэрчилгээ ба Иргэний гэр бүл бүртгэх товчооноос хүүхдийн эцэг тогтоолтын талаар тодорхойлолт
  • салсны дараа 300 хоногийн хугацааны дотор байвал: салсны тухай шийдвэр ба Иргэний гэр бүл бүртгэх товчооноос хүүхдийн эцэг тогтоолтын талаар тодорхойлолт (танд байхгүй байвал таны төрсний гэрчилгээ)
  • та бэлэвсэрснээс хойш 300 хоногийн дотор бол: нас барсны гэрчилгээ ба гэрлэлтийн гэрчилгээ
  • та бэлэвсэрснээс хойших 300 хоногийн дараа: нас барсны гэрчилгээ ба Иргэний гэр бүл бүртгэх товчооноос хүүхдийн эцэг тогтоолтын талаар тодорхойлолт (танд байхгүй байвал таны төрсний гэрчилгээ)

Дээр дурдсан бичиг баримтуудыг гадаад иргэд тамгатай албан ёсны орчуулагчаар чех хэл рүү орчуулуулсан биед авах ёстой.

 

Дараа нь:

  • хүүхэд төрөхийн өмнөх анкет бөглөнө (хүүхдийн эцэг үүнийг гар үсгээ зурч батлана; Чех улсын хуулийн дагуу хүүхдийн эцэг тогтоолтын талаар баталгаа байхгүй байвал эцгийн нэрийг дурдаж бичихгүй ба хүүхдэд эхийн овогоор овоглоно.)
  • „Hlášení o narození“ гэдэг хүүхэд төрсөн тухай хагас бөглөсөн гэрчилгээг иргэний бүртгэлд баталгаа болгон хэрэглэнэ.
  • чех улсын хуулийн дагуу нялх охин хүүхдийн овогийн нэрэнд „-ová“ (-ова) дагавар нэмэж бичдэг. Охин хүүхэд (a)гадаад иргэн, (b) гадаад улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй, (c) түүний эцэг эх хоёрын нэг нь гадаад хүн, эсвэл (d) Чех улсын иргэн өөр үндэстэн бол эцэг эх хоёрын өргөдлийн үндсэн дээр охин хүүхдийн овогийн нэрэнд -ова гэдэг дагавар нэмэхгүй.

 

ТӨРӨХ ЭМНЭЛЭГТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ

Ус гарч эхэлсэн бол

Ариун цэврийн хэрэгслийг авч усны өнгийг шалгаж үзээрэй. Өнгө нь ягаан байвал тайван байж хэрэгцээтэй зүйлээ бэлтгэж хоёр цагийн дотор төрсөн эмнэлэгт очоорой. Хэрэв өнгө нь өөр бол (шар, хүрэн, ногоон, ув улаан) яарч очих хэрэгтэй.

 

Та цус алдаж байвал

Та тод улаан цус алдаж эхэлвэл төрсөн эмнэлэгт яаралтай очоорой.

 

Та жигд өвдөж эхэлвэл

Та өвдөж эхэлснээс хойш өвдөлтийн хоорондох зай богиносож 4-5 минутын зайтай хүчтэй өвдөж эхэлвэл төрөх эмнэлэгт яаралтай очоорой. Мөн өвдөлтийн хоорондох зай хол боловч хошного руу даралт мэдрэгдэвэл төрөх эмнэлэгт яаралтай очоорой.

 

Үр хөврөлийн хөдөлгөөн

Үр хөврөл хэт их хүчтэй хөдөлж – хөдөлгөөн нь танд хөндүүр эсвэл бараг мэдрэмжгүй байвал төрөх эмнэлэгт очиж „мониторинг“ хяналт хийлгээрэй.

 

Доор дурьдсан тохиолдолуудад танд хангалттай цаг байна:

Төрөхийн өмнөх өвдөлт мэдрэгдэх төдий байж болно гэхдээ өвдөлтийн хоорондох зай богиносоогүй байна. Бүлээн усанд ороход хөндүүрлэлт багасаж өвдөлтийн хоорондох хугацаа уртасвал тохиолдол „илгээгч“ гэж нэрлэдэг. Энэ бол төрөхийн өмнөх бэлтгэл үе жинхэнэ өвдөлт биш. Энэ „илгээгч“ төрөхөөс өмнөх 1-2 долоо хоногт мэдрэгдэж болно, ихэвчлэн 1-2 цагийн хугацаагаар үргэлжилнэ. Хэрвээ энэхүү өвдөлт хоёр цагаас дээш жигд үргэлжлэвэл төрөх газарт очоорой.

Салс тань гарсан. Салс ганц нэг удаа гарснаас хойш өөр ямар нэг ус шимгэнэ гарахгүй. Салс шимгэнэ ягаавтар өнгөтэй байж болно. Төрөхийн өмнөх 24 цагийн дотор гардаг.

Та төрөх газарт очихдоо хэн нэгэн танд туслаж орчуулах хүнтэй очих нь дээр. Төрөх үед тухайн хүн тантай хамт байж болно – төрөх газрын дүрмийн дагуу энэ тухай урьдчилан мэдэгдэж нэмэлт төлбөрийг төлсөн байх хэрэгтэй.

Ямар ч хүндрэлтэй тохиолдолд (тод улаан цус алдаж эхлэх, чанга өвдөлт дэндүү хүчтэй хошногоор дарж мэдрэх эсвэл өвдөлтийн хоорондох зай хэт богино хүчтэй байвал) 112 утсаар түргэн тусламж заавал дуудаарай.

 

ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН ХҮЛЭЭ Н АВАЛТ

Хүлээн авах амвулаторит гэдэг эмчийн өрөөнд чех хэлээр „porodopis“ гэдэг төрөлтийн тухай бичиг баримтыг бөглөнө. Энэ үед чухал үүрэгтэй жирэмсний картанд бичигдсэн мэдээ шинжилгээ энэ анкет бичүүлж өгнө. Тантай хамт чех хэлээр ойлгох хэн нэг нь ирэхгүй бол таны удмын ямар нэг ноцтой өвчний тухай мэдээг бичиж өгөөрэй. Танд төрөлттэй холбоотой зарим нэг онцгой шаардлагатай зүйл байвал түүнийг чех хэлээр бичээд хүлээн авах өрөөнд өгөөрэй.

Дараа нь эмэгтэйчүүдийн эмч үзлэг хийхээс гадна таны халуун, цусны даралтыг хэмжиж, судас ба шээсний шинжилгээ хийнэ. Мөн үр хөврөлийн „мониторинг“ – зүрхний ажиллагааны тухай цахилгаан бичлэг хийнэ.

 

ТӨРӨХИЙН ӨМНӨХ БЭ ЛТГЭ Л

Хүлээн авсны дараа таныг төрөх өрөөнд явуулна. Эх барихын сувилагч танд бургуй хийнэ. Төрөлтийн хоёрдугаар үед - „түлхээр“ хярзан зүсэхийг (епизиотомие хийхийг) шаардлагатай бол ариун цэврийн дүрмийн дагуу эргэн тойрны үсийг хусаж цэвэрлэнэ.

 

ТӨРӨЛТИЙН ЯВЦ
ТӨРӨЛТИЙН I. ҮЕ (НЭЭГ ДЭХ)

Төрөлтийн нэгдүгээр үед умайн агшилт жигд үргэлжилж умайн үтрээний ам нээгдэнэ. Умайн үтрээний ам тэмтрэгдэж болохгүйгээр төрөлтийн I. үе дуусна.

Төрөлтийн нэгдүгээр үе анх төрч байгаа эмэгтэйд 10-12 цагийн турш үргэлжилж болно. Хоёр ба түүнээс дээш төрч буй эмэгтэйд үүнээс богино буюу 6-8 цагийн турш үргэлжилнэ.

Ус өөрөө гараагүй бол эх барихын эмч хальсыг цоолж усыг албаар гаргана. Төрөлтийн нэгдүгээр үе тутамд эмч, эх барихын сувилагч таны халуун, цусны даралтыг хэмжиж үзлэг хийнэ. Тухай үзлэгээр төрөх явцыг тодорхойлоно.

Үр хөврөлийн зүрхний бичлэг хийж төрөх явц, хүүхдийн байдлыг тодорхойлж зайлшгүй тохиолдолд мэс заслын арга хэрэглэнэ.

 

Төрөлтийн нэгдүгээр үеийн хөнгөвчлөх

Төрөлтийн нэгдүгээр үед таны хөдөлгөөн хамгийн чухал. Та өвдөлтийн үед аль болох их алхаж хананд түшиж гүнзгий амьсгаа авч болно. Төрөх газарт зориулалтын спортын хэрэглэл болох бөмбөг, зөөлөн дэвсгэр дээр дасгал хийж болно. Танд эмчийн зөвлөгөөгөөр хэвтэх шаардлагатай (үр хөврөлийн зүрхний бичлэгийн дагуу) тохиолдолд хагас суух эсвэл хажуугаараа хэвтээрэй. Ихэнх төрөх тасагт тусгай зориулалтын орнууд байдаг.

 

Шүршүүрт эсвэл усанд орох

Төрөх газар бүрт шүршүүрт орж болдог, зарим төрөхөд массажны ванн байж болно. Та өөрийн хүсэлтээр бүлээн усанд, шүршүүрт орж өвдөлтийн хүчийг сааруулж болно.

 

Амьсгалах бол төрөлтийн нэгдүгээр үед онцгой чухал. Умайн агшилтын үед „хэвлийн амьсгаа“ авах дасгалыг хийхэд хамгийн ашигтай байна. Хамраараа гүн амьсгаа авч цээж, хэвлийгээ дүүргэж амаараа гаргаарай. Хамраараа амьсгаа авах нь чухал юм, хэрвээ та зөвхөн амаараа амьсгалвал таны ам хуурайшиж цангах байдал үүсдэг. Хэвлийн амьсгаа төрөлтийн нэгдүгээр үеийн туршид их чухал үүрэгтэй байдаг. Энэ нь таны биег хүчилтөрөгчөөр илүү хангаж, үр хөврөлд хүчилтөрөгч хүрнэ. Мөн ингэж амьсгалвал стрессийн эсрэг нөлөөлдөг.

 

Иллэг хийх

Ууц нуруунд хөшиж өвдөж байвал иллэг хийж болно. Иллэг хийхийн тулд танд хэн нэгэн хэрэгтэй. Ууц нурууны яснаас 5 орчим центиметрийн хэсэгт хүчтэй дарж тухайн цэгээс тойрог хэлбэрээр (нугаламаас гадагшаа чиглэлээр) ууцан дээрх байгаа жижиг хонхорхой хүртэл илнэ. Иллэгийг хийж байгаа хүн эрхий хуруу эсвэл хурууны үеийг ашиглана. Энэ иллэгийг хийх газар эх бүрт өөр өөр байдаг.

 

ТӨРӨЛТИЙН II. ҮЕ (ДҮЛЭХ)

Төрөлтийн II. үе умайн үтрээний ам нээгдэж хүүхэд төрөх хүртэлх үе. Ихэвчлэн 20-30 минутын турш үргэлжилнэ.

Энэ үед эхэд хүндээр бие засах мэт мэдрэмж төрдөг. Ийм тохиолдолд гүн амьсгаа авч тухайн үеийг өнгөрөх хэрэгтэй. Нохой шиг богино түргэн амьсгалах аль болох хашгирахгүй хичээгээрэй. Учир нь хашгирах үед их хүч зарцуулдаг.

Эмч эсвэл эх барихын сувилагч хярайн толгой зөв байрлалтыг хянаж батлсны дараа танд дүлж гэж хэлнэ. Сувилагч эсвэл эмч: „TLAČTE!!“ (дүлээрэй гэдэг утгатай „тлачте“) гэж хэлнэ.

Тэр үед хүчтэй өвдөлт мэдрэгдэвэл хамаараа гүн амьсгаа авч нүдээ аниад толгойгоо цээжиндээ нааж өтгөн хаагдсан үед дүлж байгаа юм шиг дүлээрэй. Намдах үед гүн амьсгаа авч хүчээ сэлбээрэй. Мөн хашгирахгүй буй хүчээ хүүхдээ төрүүлхэд ашиглаарай.

Хярзангийн зүсэлт (епизиотомие) хийж болно. Эхийн үтрээ, хярзан, хошного урагдаж гэмтхээр бол эмч мэс засал хийж хярзаныг зүссэнээр төрөлт илүү хялбар болдог. Умайн агшилтын үед мэс заслын аргаар хярзан зүсхэд булчингууд сангарсан байдаг учраас эхэд бараг мэдрэгдэхгүй. Хярзангийн зүсэлт нь ургадаж гэмтснээс хурдан эдгэрнэ.

 

ТӨРӨЛТИЙН III. ҮЕ (ИХЭС ГАРАХ)

Төрөлтийн III. үе хүүхэд төрсний дараа ихэсийг гаргаснаар дуусна. Хүүхэд төрснөөс хэдэн минутын дараа дахин нэг удаа дүлж хальстай ихэсийг гаргана. Эх барихын эмч ихэсийг нарийн шалгаж умайд үлдсэн эсэхийг тодорхойлоно.

 

ХҮНДРЭЛТЭ Й ТӨРӨЛТ БА ТӨРӨЛТИЙН ДАРААХ ҮЕ

Мэс заслын төрөлт

Эх, үр хөврөлийн эрүүл мэндэд тодорхой аюул учирч болох тохиолдолд мэс заслын аргаар (чех хэлээр: сísařský řez) төрүүлдэг.

Урьдчилан төлөвлөсөн (эхийн эрүүл мэндэд ноцтой хүндрэл, үр хөврөлийн байрлал, эсвэл үр хөврөлийн хэтэрхий том, гэх мэт янз бүрийн учир шалтгаанаар) эсвэл энгийн тээлтийн үед – тулгарсан онцгой (үр хөврөл хүчилтөрөгч хангалттай авч чадахгүй, эхийн эрүүл мэндийн байдалд өөрчлөлт гарсан хүндрэж гэмтэнэ, төрөлт зогссон, г.м.) шалтгаанаар мэс заслын аргаар төрнө.

Мэс заслын төрөлт нь бүтэн биеийн мэдээ алдуулалт (нойрсуулах) эсвэл биеийн хэсгийн мэдээ алдуулалтаар (нойрсуулах тариаг сээр нуруунд хийснээр эх өөрийн ухаантай байж боловч мэс заслыг мэдрэхгүй) хийнэ. Мэс заслыг хэвлийн шулуун байдлаар зүсэж хийдэг учраас зун сорвиг усны хувцасан дор далдаж болно.

Мэс заслын аргаар төрснөөс хойш эхийг 1-2 өдрөөр эрчимт эмчилгээний тасагт хэвтэж сувилагч нар нярайг эхэд хүргэж өгнө. Дараа нь эхийг төрсний дараах тасагт шилжүүлнэ. Ямар нэг нь хүндрэлгүй бол эх өөрөө хүүхдээ асраж болно.

 

Хүүхдийг эх барихын хайчаар төрүүлэх

Төрөхөд хүүхдийг тусгай хайчны тусламжтайгаар төрүүлэх нь эх болоод нярайд ямар ч гэмтэл учрахгүй. Эх хүүхдээ гаргаж чадахгүй болсон ба нярайн толгой эхийн аарцагт гарсан ч хангалттай хүчилтөрөгчийг авч чадахгүй мөн мэс заслын аргаар төрөх боломжгүй тохиолдолд хүүхдийг хайчаар төрүүлэх аргыг хэрэглэдэг. Төрөхөд хүүхдийг хайчаар гаргах аргыг зөвхөн туршлагатай эх баригч эмч хийдэг. Иймээс энэ тохиолдолд санаа битгий зовоорой.

 

Ихэсийг гараар гаргах

Төрсний дараа 30 минутын дотор ихэс гараагүй эсвэл төрсний дараа их хэмжээгээр цус алдаж эхэлвэл эх барих эмч ихэсийг гараар гаргана. Үүнийг бүтэн биеийн эсвэл хэсгийн мэдээ алдуулалтаар хийдэг, үүнээс айх хэрэггүй.

 

ЭХ ТӨРСНИЙ ДАРААХ АСАРГАА

Ихэсийг гаргасны дараа эмч бэлэг эрхтэн, үтрээг хянан үзнэ. Шаардлагатай хэсэгт мэдээ алдуулж төрөлтөөс учирсан гэмтэл, урагдалд зүсэлтийг оёно. Хоёр цагийн дараа төрөх өрөөнд эхийн биеийн байдлаа шалгаж төрсний дараах амрах тасагт шилжүүлнэ.

 

НЯРАЙН АСАРГАА

Эх барихын эмч төрсөн нялх хүүхдийн хүйг хайчилж нярайг эх барихын эсвэл хүүхдийн сувилагчийн асаргаанд өгнө.

Сувилагч нярайг тусгай оронд хэвтүүлээд хамар аманд үлдсэн усыг арчиж хүйсийг нь засна. Хүйсийг нь 2 центиметр хүртэл богиносож цусыг тогтоож ариутгасан тусгай хавчаараар боолно. Дараа нь төрөх үед эхээс халдварсан байж болох нянгийн эсрэг эмийг нярайн нүдэнд дусаана. Нялх хүүхдийг гурван төрлөөр тэмдэглэнэ – бугуйнд номерыг уяж бэхлэж (ижил номерыг эхийн бугуйнд өгнө), нялх хүүхдийн нөгөө гарт тэмдэгт туузыг бэхлэнэ. Гуравдахь тэмдэг нь төрөх эмнэлэг бүр янз бүрийн аргаар хийдэг – ихэвчлэн нялх хүүхдийн өлгий дээр бичиж тэмдэглэдэг, зарим төрөх газарт хүүхдийн хөлөн дээр түүний нэрийг будгаар бичдэг.

Нялх хүүхдийг асраж тэмдэглэсний дараа сувилагч нярай хүүхдийн жинг үзэж хэмждэг. Хүүхдийн эрүүл мэндийн байдлыг эмч эсвэл сувилагч хянаж дүгнэнэ.

Үүний дараа сувилагч ээжид хүүхдийг авчирж өгж анхны удаа хөхүүлхэд туслана. Зөв хөхүүлэх нь хүүхэд ба ээжид их чухал юм. Хүүхдийг хөхөөр хооллох нь эхийн цусанд окситоцин гэдэг даавар бий болж төрсний дараах цус алдалтыг багасдаг. Нярайг амжилттай амлуулах нь цаашид зөв хооллох эхлэл болдог.